Та юуг шийдэх гэж байна вэ?

Барилгын бүхий л техникийн хэрэгцээ, шаардлагыг хангах бетон шийдлүүд

Эсвэл бүх менюг харах

Сорилт бүрд —
зөв шийдэл.

Төслийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн бетоныг сонгосноор бетон цутгалт илүү үр дүнтэй, үр ашигтай болж чанар, санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ.

Ус тусгаарлагч бетон

W12 усны даралт тэсвэрлэх Стандарт

Усны даралтыг нэвтрүүлэхгүй нягт бетон. W12 марк нь стандарт туршилтаар 1.2 МПа даралтад, өөрөөр хэлбэл 120 орчим метр усны баганын даралтад ус нэвтрүүлэхгүй гэсэн үг.

Хэрхэн ажилладаг вэ

W12 · 1.2 МПа Гүний ус Зоорь хуурай Хялгасан сүв цөөрнө Үлдсэн сүв бөглөрнө Ус гадаргууд зогсоно

Хамгийн тохиромжтой

  • Зоорь, суурь
  • Газар доорх зогсоол
  • Усан сан, савнууд
  • Туннель, гарц
  • Усан бассейн
W121.2 МПа даралтад ус нэвтрэхгүй
≈120 мусны баганын өндөртэй тэнцэх даралт
S3–S4100–210 мм, бүтээцээс хамаарна

Анхаарах

Ажлын болон тэлэлтийн заадас, хоолой нэвтрэлт нь хамгийн эмзэг цэг. Тэдгээрийг Сикагийн тусгай материалаар битүүмжилнэ.

Сика шийдлүүд

Масс бетон

Дулаан ялгаралт хянах/удирдах Стандарт

Элементийн хэмжээ, захын нөхцөл, хольцын найрлага болон температур, дотоод орчин зэрэг хүчин зүйлийн нийлэмж нь цементийн гидратацийн урвалын үед бат бэхээс давсан температурын хүчдэл үүсгэх, ан цав бий болгох, хортой химийн урвал явагдах нөхцөлийг бүрдүүлэх, удаан хугацаанд бат бэхийг сулруулах зэргээр бетоны шинж чанарт сөргөөр нөлөөлж болохуйц том овор хэмжээний бүтээцийг масс бетон гэнэ. Үүнд 80 см буюу түүнээс дээш зузаантай бүтээц хамаарна.

Хэрхэн ажилладаг вэ

Температур (жишээ)Гол 62 °C 55 °C 55 °C Гадаргуу 36 °C 35 °C 41 °C Зөрүү ≤ 20 °C 26 °C 22 °C 14 °C ≥ 80 см Дулаан бага ялгаруулах орц Хольцыг хөргөнө Дулаалгаар хамгаална

Температур (жишээ)

Гол
62 °C55 °C55 °C
Гадаргуу
36 °C35 °C41 °C
Зөрүү ≤ 20 °C
26 °C 22 °C 14 °C

Хамгийн тохиромжтой

  • Хавтан суурь (raft)
  • Гүүрийн тулгуур, ростверк
  • Салхин сэнсний суурь
  • Далан, тулах хана
  • Том тоног төхөөрөмжийн суурь
≤ 70 °Cцутгасны дараах хамгийн их температур (ACI 301)
≤ 20 °Cгол ба гадаргуугийн температурын зөрүү (БД 52-112-23)
S3–S4100–210 мм, помпоор цутгахад

Анхаарах

Температурын хяналтын төлөвлөгөөг цутгалтаас өмнө гаргана. Дулаалгыг эрт авбал гадаргуу хөрж хагарна.

Шалны бетон

Өнгөлгөө, тэгшилгээнд хялбар Стандарт

Шал, талбайд зориулж ажиллах чадвар, барьцалдалт нь жигд, агшилт багатай болгон тохируулсан бетон. Тэгшлэх, өнгөлөхөд хялбар.

Хэрхэн ажилладаг вэ

S4 · 160–210 мм, SF1 · 550–650 мм Суулт жигд тул тэгшлэхэд хялбар Тэгшлэнэ Агшилт бага: ирмэг дээшлэхгүй Өнгөлнө: гөлгөр, тэгш гадаргуу

Хамгийн тохиромжтой

  • Агуулах, логистикийн төв
  • Үйлдвэрийн цех
  • Худалдааны төв, зогсоол
  • Орон сууцны газар дээрх шал
S4 · SF1160–210 мм суулт эсвэл 550–650 мм тархалт
Машин бүрконусан суултыг замд хэмжинэ (Комманд Алкон)

Анхаарах

Цутгасны дараа шууд арчилгаа (чийгтэй хадгалах, хамгаалах хальс) хийхгүй бол гадаргуу хагарч, тоосжино.

Нийлүүлэлтийн шат

Өвлийн бетон

Жилийн 4 улиралд барилга угсралт Стандарт

Дараалсан 3 хоногийн дундаж температур 5 °C-ээс илүү дулаарахгүй болсон цаг агаарын нөхцөлийг хүйтэн цаг уурын нөхцөл гэнэ. Өвлийн бетон нь ийм нөхцөлд цутгахад зориулагдсан.

Хэрхэн ажилладаг вэ

+15 °C +20 °C −20 °C +40 °C Дулааны камер −20+40 °C Ус хөлдөхгүй Агаар−20 °CБетон+15 °C(жишээ) Бат бэхтөслийн шаардлагаар үнэлнэ Хүйтний горим: 3 хоногийн дундаж ≤ 5 °C Ус, дүүргэгчийг халаана Хөлдөлтөөс сэргийлэх нэмэлт Дулаалга, халаалт

Жишээ

Агаар
−20 °C
Бетон
+15 °C
Бат бэх
——төслийн шаардлагаар

Хамгийн тохиромжтой

  • Өвөл үргэлжлэх бүх бүтээц
  • Суурь, хана, багана
  • Хавтан (дулаалга, халаалттай)
  • Орон нутгийн хүйтэн бүсийн төсөл
80–120+хоногоор барилга угсралтын хугацааг нэмэгдүүлнэ
5 °Cдараалсан 3 хоногийн дундаж температур үүнээс дулаарахгүй бол хүйтний горим

Анхаарах

Нэмэлт бодис дангаараа хангалтгүй. Хэв хашмалын дулаалга, халаалт, температурын хяналт заавал хэрэгтэй.

Өвлийн цутгалт

Мяндсан арматуртай бетон

Агуулах ба үйлдвэрийн шал Тусгай

Ган эсвэл синтетик мяндсан арматур (богино утас) жигд холилдсон бетон. Утас бетоны бүх эзэлхүүнд тархаж, ан цавыг хамтдаа барина.

Хэрхэн ажилладаг вэ

Утас ан цавыг холбоно ≥ 20 кг/м³ ган мяндсан арматур Утас бүх чиглэлд жигд Торон арматурыг орлож болно

Хамгийн тохиромжтой

  • Агуулах, үйлдвэрийн шал
  • Гадна талбай, зам
  • Шүршдэг бетон
  • Угсармал эдлэл
≥ 20 кг/м³газар дээрх хавтанд ган мяндсан арматурын доод хэмжээ (ACI 360R)
12–42 кг/м³шалны ган мяндсан арматурын түгээмэл хэмжээ
S3–S4100–210 мм, утас ажиллах чадварыг бууруулна

Анхаарах

Утасны төрөл, хэмжээг шалны ачаалал, зузаанаас хамаарч инженер тооцоолно. Холих, буулгахад утас бөөгнөрөхөөс сэргийлнэ.

Агаарын агууламжтай бетон

Хөлдөөлт, гэсгээлтэд тэсвэртэй Тусгай

Бетон дотор зориудаар үүсгэсэн маш олон бичил агаарын бөмбөлөгтэй бетон. Олон удаа хөлдөж гэсдэг, давс цацдаг газарт удаан тэсвэрлэнэ.

Хэрхэн ажилладаг вэ

Хөлдөлт ↔ гэсэлтжилд олон удаа Бичил бөмбөлөг жигд Мөс тэлэхэд бөмбөлөг шингээнэ Гадаргуу бүтэн үлдэнэ Үүсгэсэн агаар 3.5–7.5% Хуурч хагарахгүй
Хөлдөлт ↔ гэсэлт
жилд олон удаа

Хамгийн тохиромжтой

  • Гүүр
  • Авто зам, талбай
  • Ил задгай шат, тагт
  • Хашлага, ус зайлуулах шуудуу
  • Задгай зогсоол
3.5–7.5%үүсгэсэн агаарын агууламж, дүүргэгч ба өртөлтөөс хамаарна (ACI 318)
≤ 0.2 ммбөмбөлгүүдийн хоорондох зай (ACI 201)
≈ 5%агаар 1%-иар нэмэгдэхэд бат бэх буурах хэмжээ, хольцын тооцоонд тусгана

Анхаарах

Агаарын агууламжийг талбай дээр хэмжиж баталгаажуулна. Хэт удаан вибрацидвал бөмбөлөг гарч алга болно.

Эхэн үеийн бат бэх өндөр бетон

3 хоногт 70% бэхжилт Тусгай

Эхний хоногуудад хурдан бэхждэг бетон. 3 хоногт төсөлт бат бэхийнхээ 70%-д хүрч, хэв хашмалыг эрт задлах, ажлыг хурдасгах боломж өгнө.

Хэрхэн ажилладаг вэ

Хоног 0 1 2 3Эрт бэхждэг 0% 70% 70% Ердийн (жишээ) 0% ≈ 40% ≈ 40% Цемент + ус Талст ургаж хатна Хатуу, бат бэх Өдөр 0: цутгана 3 хоногт 70% Хэв хашмалыг эрт задална Тулгуурыг авна Дараагийн ажил эхэлнэ

Бат бэх, 3 хоногт

Хоног
033
Эрт бэхждэг
0%70% 70%
Ердийн (жишээ)
0%≈ 40%≈ 40%

Хамгийн тохиромжтой

  • Хугацаа шахуу хучилт, давхар
  • Салхин цахилгаан станц, дэд бүтэц
  • Угсармал эдлэл
  • Засвар, замыг хурдан нээх
70%3 хоногт хүрэх бат бэх
3 хоногхэв хашмалыг эрт задлах боломж (жишээ)
S3–S4100–210 мм, помпоор цутгахад

Анхаарах

Эхэндээ их дулаан ялгаруулдаг тул зузаан цутгалтад анхаарна. Эрт арчилгаа, чийглэл заавал хэрэгтэй.

Хэв хашмал

Удаашруулагчтай бетон

Барьцалдах хугацааг уртасгах Тусгай

Барьцалдах, өөрөөр хэлбэл хатуурч эхлэх хугацааг зориудаар хойшлуулсан бетон. Ердийн бетоныг холисноос хойш 1.5 цагийн дотор цутгадаг бөгөөд хотын хүргэлтэд энэ нь хангалттай. Холын тээвэр, халуун өдөр, том тасралтгүй цутгалтад удаашруулагч энэ хугацааг 1–3.5 цагаар уртасгана.

Хэрхэн ажилладаг вэ

1.5 цаг Ажиллах хугацаа, 20 °C (жишээ)Ердийн бетон≈ 1.5 цаг Удаашруулагчтай+1…3.5 цаг 0 1 2 3 4 5цагХалуунд богиносно Холын тээвэр, халуун өдөр ≈ 3 цаг: ажиллах чадвартай хүрнэ Заадасгүй, нэг цул

Ажиллах хугацаа, 20 °C (жишээ)

Ердийн бетон
≈ 1.5 цаг
Удаашруулагчтай
+1…3.5 цаг
Аялал
≈ 1.5 цаг≈ 3 цаг ≈ 3 цаг

Хамгийн тохиромжтой

  • Орон нутгийн холын төсөл
  • Зуны халуун өдрийн цутгалт
  • Том хавтан, масс цутгалт
  • Гүүрийн хучилт
  • Помпоор удаан цутгах ажил
1.5 цагердийн бетоныг холисноос хойш цутгаж дуусгах түгээмэл хугацаа (ASTM C94)
+1–3.5 цагудаашруулагчаар барьцалдах эхлэлийг хойшлуулах хүрээ (ASTM C494, B төрөл)
0хүйтэн заадас, давхаргууд нэг цул

Анхаарах

Хэв задлах хугацаа уртасна. Тунг хэтрүүлбэл бетон удаан хатна, иймд нийлүүлэгчтэй хамт тооцоолно.

Орон нутгийн төслүүд

Мэргэжлийн зөвлөгөө, үнийн саналыг

→